Э.Сноуден АНУ-д очихгүй шалтгаанаа тайлбарлав
Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден
АНУ-ын эрх баригчдаас нээлттэй шүүхийн үйл явцын баталгаа авч чадаагүй тул
Оросоос эх орондоо буцаж очиж чадахгүй хэмээн мэдэгджээ. АНУ-д болох шүүх
хуралд иргэний төлөөллийн шүүгчдийг оролцуулна гэвэл буцаж очиход бэлэн хэмээн
Сноуден нэг бус удаа мэдэгдэж байсан юм. “Гэвч тэд одоо болтол үүнээс
татгалзсаар ирлээ” хэмээн тэрээр хэлжээ.
Эдвард Сноуден интернэт хэрэглэгчдэд хандаж өөрсдийн
аюулгүй байдлын төлөө мэдээллийн нууцлал ашигладаггүй сервисүүдийг ашиглахгүй
байхыг уриалав. Google,
Facebook зэрэг сайтыг тэрээр “Аюултай” хэмээн нэрлэжээ. Америкийн
үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Э.Сноуден АНУ-ын тусгай албадын
үйл ажиллагааны талаарх маш нууц мэдээллийг сэтгүүлчдэд дамжуулж өгсөн юм. Тэрээр
эх орондоо буцаж очвол 30 жилийн ял авч магадгүй байгаа ажээ.
Сноуден 2013 оны зургадугаар сарын 23-нд Москвад ирж,
наймдугаар сард ОХУ-д амьдрах зөвшөөрөл авсан билээ. Тэрээр найз бүсгүй Линдси
Миллсээ Москвад авчирсан нь саяхан тодорхой болсон юм.
Нобелийн шагналтан Украиныг шүүмжилжээ
Нобелийн энх тайвны шагналтан, хүүхдийн эрхийн төлөө
тэмцэгч Кайлаш Сатьярти (Энэтхэг) Украины зүүн нутаг дахь мөргөлдөөнд хүүхдүүд амь насаа алдаж
буйг шүүмжилжээ. “Сири, Украин, Палестинд улс төрийн шалтгаанаас үүсч буй
мөргөлдөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна. Бид үүнийг зөвхөн шүүмжлэн
хэлэлцэх бус, сөрөн зогсох ёстой юм. Иргэдээ, тэр тусмаа хүүхдүүдийг аврах нь
Украины Засгийн газрын үүрэг” хэмээн Сатьярти хэллээ. Украинд гал зогсоох
хэлэлцээ мөрдөгдөж байгаа ч сүүлийн нэг сард 20 орчим хүүхэд дайн, байлдааны
золиос болжээ.
Кайлаш Сатьярти, Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө
тэмцэгч охин Малала Юсуфзай нар 2014 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн
болсон юм. 60 настай Сатьярти 1980 онд Энэтхэгт Bachpan Bachao Andolan
хөдөлгөөнөө байгуулж хүүхдийг хүнд хүчир хөдөлмөрт ашиглахын эсрэг тэмцэж
иржээ. Энэ байгууллага 80 мянган хүүхдэд тусалж, хөдөлмөрийн боолчлолоос
чөлөөлсөн байна.
Орос, Хятад хоёр хийн гэрээ байгуулж магадгүй
Орос, Хятадын тал өнөөдөр зүүн маршрутаар байгалийн хий
нийлүүлэхтэй холбоотой баримт бичгийг батлах шийдвэрийг гаргах бололтой. “Орос,
Хятадын зохих байгууллагууд сүүлийн хэдэн сарын турш Засгийн газар хоорондын
эрчим хүчний хэлэлцээ, тэр дотроо зүүн маршрутаар байгалийн хий нийлүүлэх тохиролцооны
дагуу байнгын уулзалт зөвлөгөөн хийж байгаа. Энэ талаарх баримт бичиг гарын
үсэг зурах асуудлаар аравдугаар сарын 13-нд Засгийн газрын тэргүүнүүд Москвад
уулзахаар боллоо” хэмээн Хятад дахь Оросын худалдааны төлөөлөгч Андрей Груздев
ярилаа. ОХУ-ын Засгийн газар зүүн маршрутаар хий нийлүүлэх хамтын ажиллагааны
гэрээ байгуулах даалгаврыг Эрчим хүчний яамандаа өгөөд байгаа юм.
150 байшин шатаасан этгээд баригджээ
Калифорнид 150 гаруй байшин шатаасан этгээдийг саатууллаа
хэмээн ABC
News мэдээлэв. 24 настай Рональд Маршалл гэгчийг цагдаа нар
баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Есдүгээр сарын 15-нд Калифорнийн хойд хэсэгт
томоохон гал түймэр гарч 150 байшин, найман албан газар шатсан юм. Эдүгээ
түймрийн хохирлыг арилгах ажил ид явагдаж байна.
Гар утасны гэрэлд зүрхний мэс засал хийжээ

No comments:
Post a Comment