Иранд эмэгтэй хүнийг цаазалсныг шүүмжлэв
Иранд нэгэн эрэгтэйн аминд хүрсэн эмэгтэйг цаазалсныг
АНУ-ын Төрийн департамент шүүмжиллээ. “Иран улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ
биелүүлж шударга шүүхийг хүндэтгэж, баталгаа олгохыг уриалж байна” хэмээн
Төрийн департаментын мэдэгдэлд онцолсон байна. 26 настай Рейхане Жаббарийг аравдугаар
сарын 25-нд дүүжлэн цаазалжээ. Тэрээр 2007 онд Ираны тусгай албаны ажилтан асан
Мортез Абдулал Сарбандийг хутгалж аминд нь хүрсэн юм. Сарбанди бүсгүйг
хүчирхийлэхийг завдсаныг шүүх авч хэлэлцэлгүй цаазаар авах ял оноосон аж.
Рейханегийн гэр бүл вергельд буюу алуулсан хүний гэр бүлд мөнгө төлж цаазын
ялаас зайлсхийхээс татгалзсан байна.
Бенито Муссолинийн нуувчид зочилж болно
Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолинийн нуувч,
оромжийг олон нийтэд нээлттэй болгожээ. “Нуувчид аравдугаар сарын 31-нээс эхлэн
зочилж, сонирхож болно. Энэ үүр оромж дэлхийн II дайныг санагдуулах болно” хэмээн Ром хотын дарга Иняцио Марино хэллээ.
Муссолинийн нуувч Ром хот дахь Торлониа зусланд байдаг аж.
1940 онд Италийн дарангуйлагч холбоотны онгоцны агаараас довтолгооноос
хамгаалахын тулд нэгэн дарсны зоорийг нуувч болгон тоноглохыг тушааж байжээ. 60
метр урт хонгил агааржуулалтын систем болон телефон холбоогоор тоноглогдсон
байв. Гэвч Муссолини нуувчаа дуусгаж чадалгүй 1943 онд эрх мэдлээс
зайлуулагдаж, хоёр жилийн дараа алуулсан юм. Дарангуйлагч 1925-1943 онд амьдарч
байсан Торлониа дахь зусланг 2006 онд олон нийтэд нээлттэй болгожээ. Тэрээр
зуслангийн эзэнд жилд билэгдлийн нэг лир төлдөг байсан аж. 1977 онд Ром хотын
захиргаа Торлониа зусланг худалдан авч, 20 жилийн дараа засвар хийсэн байна.
Хойд Солонгос руу ухуулах хуудас хөөргөжээ
Өмнөд Солонгосын идэвхтнүүд Хойд Солонгосын газар нутаг
руу ухуулах хуудастай бөмбөлгүүд хөөргөжээ. Хойд Солонгост авлига газар авсан,
хүний эрхийн нөхцөл байдал аймшигтай байдаг гэсэн утгатай ухуулах хуудас
тараасан байна. Пхеньяны тал үүнийг түрэмгийлэл, дайн зарласантай адил хэмээн
мэдэгдэж, одоогийн яриа хэлцлээ зогсооно хэмээн сүрдүүлэв. Зарим мэдээллээр,
агаарт 20 мянга орчим бөмбөлөг хөөргөсөн байна. Өмнөд Солонгосын идэвхтнүүд
2011 оноос хойш үе үе ухуулах хуудастай бөмбөлөг хөөргөх болсон юм.
Курдууд Зумар хотыг буцааж эзэлжээ
Курд дайчдын отрядууд Иракийн хойд хэсгийн стратегийн
чухал Зумар хотыг “Лалын улс” бүлгээс буцаан эзэлж авчээ. Курдууд өрнөдийн
орнуудын агаарын довтолгооны дэмжлэгтэйгээр Зумар хот руу дайрч лалын босогчдыг
түлхэн гаргасан байна. Зарим мэдээллээр, тус хотын эргэн тойронд тулаан
үргэлжилсээр байгаа аж.
Мөн Иракийн цэргүүд Багдадаас баруун өмнө зүгт 60 км-т
орших Журф-Сахар хэмээх чухал хотыг чөлөөлөөд байна. АНУ-ын нисэх хүчин
уржигдар Ирак дахь лалуудын байрлалд 22 удаа цохилт өгчээ.
Болгар цасанд дарагдлаа

No comments:
Post a Comment