Monday, 30 March 2015



Хойд Солонгосын эсрэг хоригийг сунгажээ

Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 13-нд хугацаа нь дуусч байгаа Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг хоёр жилээр сунгалаа хэмээн Kyodo агентлаг уламжлав. Хойд Солонгосын тусгай албаныхан 1970-1980 онд Японы иргэдийг хулгайлж байсан хэрэг явдлыг мөрдөн шалгах үйл явцад ахиц дэвшил гарахгүй байгаа тул хоригийг сунгахаар болсныг онцлон тэмдэглэж байна. Хориг арга хэмжээний дагуу Хойд Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудад орж ирэх, мөн хоёр улсын хоорондох шууд нислэг хийхийг хориглож байгаа ажээ.

Цагдааг матар алсан хэргээр буруутгав

Мексикт нэгэн цагдаа матар буудаж алсан хэргээр албанаасаа хөөгджээ. Тэрээр цагдаагийн дүрэмт хувцастай автомат буугаар матар буудаж байгаа бичлэг YouTube дээр гарч ирсний дараа ийнхүү ажлаасаа халагдсан байна. Мексикт таиар агнахыг хуулиар хориглодог. Матар буудсан цагдааг эрүүгийн гэмт хэрэгт татаж болзошгүй байна. Дээрх хэрэг явдал болсон Синалоа мужид матрууд нутгийн иргэдийн амь насанд ноцтойгоор заналхийлэх болсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Д.Ковтун Литвиненкогийн хэргээр мэдүүлэг өгнө

Лондонд Оросын тагнуулч асан Александр Литвиненког хөнөөсөн хэргийг шүүх хурлын дарга Оросын бизнесмэн Дмитрий Ковтуныг долдугаар сарын 27-нд болох шүүх хуралдаан дээр мэдүүлэх өгөх ёстой хэмээн үзжээ. Ковтун шүүхийн арван асуултад бичгээр хариулт өгөх ёстой. Тэрээр Лондонд болох шүүх хуралд видео холбоогоор мэдүүлэх өгөхөд бэлэн байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.

Александр Литвиненко 2006 оны арваннэгдүгээр сард Лондон хотод цацраг идэвхт полонид хордон амиа алдсан билээ. Британийн цагдаагийн газар Оросын экс тагнуулчийн үхэлд ОХУ-ын Думын депутат Андрей Луговой, бизнесмэн Дмитрий Ковтун нарыг гол сэжигтнээр нэрлэсэн юм. 

No comments:

Post a Comment