В.Путиний хүүхэд Швейцарьт мэндэлсэн үү?
ОХУ-ын Ерөнхийлөгчийн амраг гэгддэг 32 настай тамирчин
Алина Кабаева Швейцарийн Тичино хотын Saint Anne хувийн эмнэлэгт амаржлаа
хэмээн Швейцарийн Neue Zuercher Zeitung
сонин мэдээлэв. Энэ эмнэлэг нь дэлхийн нэр цуутай хүмүүст үйлчилдгээрээ
алдартай юм. Италийн Ерөнхий сайд асан Силвио Берлусконийн охин энд амаржиж
байжээ. Тичино хотын RSI радио мэдээлснээр, Кабаева хэд хоногийн өмнөөс тэнд
хоёр өрөө захиалсан байжээ. Эмнэлгийн эмч нарын дунд явж буй ярианаас үзвэл,
сүүлийн өдрүүдэд Saint Anne эмнэлэгт эмч нарын хяналт нэмэгдэж, хөл хөдөлгөөн
ихэсчээ. Сэтгүүлчдийн батлан хэлж буйгаар, Алина Кабаева амаржихаасаа өмнө ч Saint
Anne эмнэлэгт үзүүлж байсан бөгөөд хэдэн сарын өмнө хөл хүнд байхыг нь цөөнгүй
хүмүүс харсан аж. Гэвч дээрх сургаар эмнэлэг дээр ирсэн сэтгүүлч, сурвалжлагч
нар ямар нэг нотолгоо олж авч чадсангүй. Эмнэлгийн дарга Микаэл Пфюффер фон
Альтисхофен “Иймэрхүү асуултад хариулт өгөх ёс эмнэлэгт байхгүй” хэмээн
мэдэгдсэн байна.
А.Кабаева,
В.Путин нарын хайр сэтгэлийн тухай аль эртнээс ярих болсон билээ. Гэвч Кремлийн тэргүүн хэзээ ч энэ талаар
дуугарч байсангүй. Тэрээр хоёр жилийн өмнө авааль эхнэр Людмилагаас салж буйгаа
зарлаж, ганц биеэ амьдралаа эхлүүлсэн юм. В.Путин маш их ажилтай, завгүй байдаг
тул сүүлийн хэдэн жил хамт байхаа больсон, тиймээс салах шийдвэр гаргаж буйгаа
Людмила, Путин хоёр хамтдаа мэдэгдэж байсан билээ.

No comments:
Post a Comment