Тэрбумтан Дарстыг шинэ хэргээр буруутгалаа
Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа Америкийн
тэрбумтан Роберт Дарст дээр хууль бусаар хар тамхи, галт зэвсэг хадгалсан
хэмээх хэрэг нэмэгджээ. Цагдаа нар зочид буудал дахь түүний өрөөг нэгжих үеэр
113 гр марихуан, гар буу олсон байна. 71 настай тэрбумтныг Шинэ Орлеанаас Калифорни
муж руу шилжүүлж авах гэж байгаа ч энэ үйл явц удаашрах төлөвтэй байна.
Дарст 1980-аад оноос эхлэн хачирхалтай гэмт хэрэгт
холбогдож иржээ. 1982 онд түүний гэргий алга болсон юм. 2000 онд тэрбумтны найз
бүсгүй болон туслах нь алуулжээ. 2002 онд Дарстыг хөршөө хөнөөсөн хэмээн
шүүхээр оруулсан ч тэрээр аргагүй хамгаалалт хийсэн хэмээн хэргээс мултарч
байв. Энэ удаа тэрээр телевизийн ярилцлагын үеэр микрофон асаалттай байгааг
мартаж “Чөтгөр ав, би юу хийчихэв ээ. Мэдээж тэднийг бүгдийг нь алчихсан”
хэмээн ярьсныхаа дараа баривчлагдсан юм.
Эболагаар халдварласан таван хүн тутмын нэг нь хүүхэд
Эбола вирусээр халдварласан таван хүн тутмын нэг нь
хүүхэд байна хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн илтгэлд онцолжээ. “Эбола тахал 2014
оны нэгдүгээр сараас хойш 24 мянган хүнд (таван мянга нь хүүхэд) халдварлаж,
арав гаруй мянган хүний аминд хүрээд байна. Энэ өвчин хүүхдүүдийн, тэдний гэр
бүлийн сайн сайхан амьдрал, ирээдүйд аюул учруулсан хэвээр байна” хэмээн
илтгэлд дурджээ. Өнөөдөр дэлхий даяар 16 мянган хүүхэд дээрх вирусын улмаас
эцэг эхээ алдаад байна. Үүнтэй зэрэгцэн нэг сайн мэдээтэй. Өвчний голомт болж
байсан Гвиней, Либери, Сьерра-Леон улсад долоо хоногт 1000 шинэ тохиолдол
бүртгэгддэг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 100 болж буурчээ.
Швейцарь улс Нигерийн экс Ерөнхийлөгчийн мөнгийг буцааж
өгнө
Швейцарийн эрх баригчид Ерөнхийлөгч Сани Абачигийн үед
төсвөөс хулгайлагдсан 380 сая долларыг Нигери улсад буцааж өгөхөөр болжээ.
Ерөнхийлөгч Абачи 1998 онд нас барсны дараа Нигери улс Швейцарийн талд хандаж
Швейцарийн банкинд байршуулсан түүний хоёр тэрбум долларыг буцааж өгөхийг
хүссэн юм. Өнгөрсөн онд Швейцарь улс Нигерийн Засгийн газартай зөвшилцсөний
дараа 700 сая долларыг буцааж өгчээ.
“Монако”, “Атлетико” 1/4 шигшээд шалгарлаа


No comments:
Post a Comment