Sunday, 22 March 2015



Францын сонгуульд Н.Саркозийн нам тэргүүлж байна

Францын бүс нутгийн хууль сахиулах чуулганы сонгуулийн саналын хуудсын 70 хувийг тоолж боловсруулсны дараа экс Ерөнхийлөгч Николя Саркозийн “Ардын хөдөлгөөний холбоо” нам тэргүүлж байна. Сонгуулийн нэгдүгээр шатанд Саркозийн нам 36.5 хувийн санал авчээ. Марин Ле Пений “Үндэсний фронт” нам 25.9, эрх баригч социалистуудын нам 20 хувийн саналаар удаалж байна. “Үндэсний фронт” намын лидер Марин Ле Пен “Эрх баригч нам маш муу үр дүн үзүүлсэн тул Ерөнхий сайд Валс огцрох ёстой” хэмээн мэдэгджээ.

Алга болсон хүүхдүүдийг нисдэг төхөөрөмж, камераар хайна

ОХУ-д интернэт-технологи ашиглаж алга болсон хүүхдүүдийг хайх нэгдсэн төвийг байгуулжээ. Шинэ бүтцийг Алга болсон, хохирсон хүүхдүүдэд туслах үндэсний мониторингийн төв хэмээн нэрлэсэн байна. Тус байгууллага тавдугаар сард Ерөнхийлөгчийн зөвлөлд багтана хэмээн Хүүхдийн эрхийн хамгаалах онцгой эрхт төлөөлөгч Павел Астахов мэдэгдлээ. Нисдэг төхөөрөмж, ажиглалтын камер, тусгай хөдөлгөөнт технологийн тусламжтайгаар хүүхдүүдийг эрж хайна хэмээн шинэ байгууллагын тэргүүн, “Кибер нөхөхлөлийн” удирдагч Станислав Сухов ярилаа.

Тайпей-101 цамхаг дээр унадаг дугуйгаар гарчээ


Польшийн иргэн Кристиан Херб Тайванийн хамгийн өндөр барилга Тайпей-101 цамхгийн гурван мянга 131 шатыг унадаг дугуйгаар туулж дээр нь гарчээ. Тэрээр хоёр цаг 13 минутын дотор Тайпей-101-ийн дээвэр дээр гарсан байна. Сургуулийн биеийн тамирын багшийн ажилтай Херб 60 давхар руу лифтээр гараад тэндээсээ 91 давхар хүртэл дугуйгаар гарчээ. Өнгөрсөн онд Кристиан Херб Мельбурнд 2919 шатаар дугуйгаар гарч хувийн амжилтаа шинэчилж байжээ. 

No comments:

Post a Comment