Sunday, 8 March 2015

спортын нүүрэнд



“Барса” “Реал”-ыг гүйцлээ

Испанийн Ла Лига”-ийн 26-р тойрогт хүснэгтийг тэргүүлж байсан “Реал Мадрид” баскуудын “Атлетик Билбао” клубын талбайд зочилж 1:0-ээр хожигдлоо. Үүний дараа араас нь нэхэж буй Каталоны “Барса” талбайдаа “Райо Вальекано”-г хүлээн авч 6:1-ээр бут ниргэжээ. Месси хет-трик хийсэн бол, Суарес хоёр гоол оруулжээ. Ийнхүү “Барса” эзэн хааны клубыг оноогоор гүйцэж хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол, мэргэн буучдын өрсөлдөөнд Месси 30 гоолтойгоор Роналдотой эн зэрэгцэж ирлээ. Гуравдугаар сарын 22-нд 28-р тойрогт алдарт “Камп Ноу” цэнгэлдэхэд “Барса”-“Реал”-ын тулаан болно. Энэ тоглолт Ла Лига-ийн аваргын өрсөлдөөнд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн тоймчид үзэж байна.  

Риннэ Эванс эрэгтэйчүүдийн дэлхийн аваргад оролцоно


Эмэгтэй снүүкерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд арван жил дараалан түрүүлсэн Риннэ Эванс ирэх дөрөвдүгээр сард болох эрэгтэйчүүдийн ДАШТ-ний урьдчилсан шатанд оролцох урилга хүлээн авчээ. “Би урилга хүлээж авсандаа тун баяртай байна. Бэлтгэлээ эрчимтэй хийж байна” хэмээн 29 настай Эванс ярьжээ. Тэрээр эрэгтэйчүүдийн өндөр чансаатай тэмцээнд анх удаа оролцож буй анхны эмэгтэй снүүкерч болж байна. 

No comments:

Post a Comment