Sunday, 29 March 2015

спортын нүүрэнд



Монголын залуус дахин хожигдлоо

Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын шигшээ хэсэгтээ Хятад, Лаос, Сингапуртай таарсан билээ. Лаост болж буй хэсгийн эхний тоглолтод Монголын шигшээ Хятадтай таарч 7:0 харьцаагаар ялагдал хүлээсэн. Уржигдар болсон хоёр дахь тоглолтод талбайн эзэн Лаостой таарч 7:0-ээр бут ниргүүллээ. Лаост хожигдоогүй бол хэсгээсээ гарах боломжоо хадгалан үлдэх байв. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн баг дараагийн шатанд шалгарах ёстой байсан. Харамсалтай нь Батнасан дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг яагаа ч үгүй “түүхий” байгаа нь дахин харагдав. ФИФА-гийн жагсаалтын 170-д бичигддэг Лаосын шигшээтэй эн тэнцүү өрсөлдөнө хэмээн ярьж байсан ч бид хурд, техник, тактик гээд бүх талаараа дутуу байлаа. Ийнхүү Монголын залуус хэсгээсээ шалгарах найдваргүй болов.  Манайх өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Сингапуртай хийнэ.

No comments:

Post a Comment