Лос-Анжелесийн марафоны гүйгчид халуунд нэрвэгдэв
Лос-Анжелесийн марафонд оролцсон 185 тамирчин Калифорнид
дэгдсэн хэт халуунд цохиулжээ. Марафон ид дундаа орж байхад Цельсийн 33
градусын халуун шатаж, 36 хүн эмнэлэгт хүргэгдлээ. Жил бүр болдог марафонд 22
мянган хүн оролцсон юм. 500 орчим хүн уралдаанаа орхихоос аргагүй болсон байна.
Эрэгтэйчүүдийн гүйлтэд Кенийн Даниел Лмио хоёр цаг 10
минутын амжилтаар түрүүлэв. Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Кенийн Ольга Кимайо хоёр
цаг 34 минутад барианд орж түрүүлжээ. Лос-Анжелесийн марафон 1986 оноос хойш
жил бүр зохиогдож байна.
“Челси” тэнцэж, “Сити” хожигджээ
Английн Премьер лигийн 29-р тойрог сонирхолтой болж
өнгөрлөө. Тэргүүлэгчийн араас нэхэж байгаа “Манчестер Сити” хүснэгтийн хомоол
хамагчдын нэг “Бернли”-тэй таарсан ч 1:0-ор хожигдож шуугиан тарилаа. Үүний
дараа “Челси” талбай дээрээ “Саутхэмптон”-ыг хүлээн авч 1:1-ээр тэнцжээ. Ийнхүү
Лондоны клубын аварга болох зам улам “шуударсаар” байна. “Челси” 64 оноотой (нэг
тоглолт дутуу), “Сити” 58 оноотой хүснэгтийг тэргүүлж байна. 29-р тойрогт “Арсенал”,
“Манчестер Юнайтед” хожиж гурав, дөрөвдүгээр байраа хадгалж үлджээ.
Сочигийн олимп 53 сая долларын орлоготой

No comments:
Post a Comment