Sunday, 22 March 2015

Арын нүүрт....!!!!!!!!!



Барселона заналт өрсөлдөгчөө буулгаж авлаа

Испанийн Ла Лига-ийг тэргүүлж буй Барселона-Реал Мадридын тулаан Камп-Ноу цэнгэлдэхэд боллоо. Эзэн хааны баг өрсөлдөгчөөсөө нэг онооны дутуу байсан юм. Тоглолтын 18 дахь минутад “Барса”-гийн хамгаалагч Жереми Матье Мессигийн дамжуулсан бөмбөгийг мөргөж гоол оруулав. Гэвч 31 дэхь минутад Реал-ын супер довтлогч Роналдо тооны харьцааг тэнцүүлсэн юм. Хоёрдугаар үед Алвесийн алсын дамжуулалтыг хүлээн авсан Луис Суарес Реал-ын хаалгач Касильясын алсын буланд цохиж гоол оруулснаар Барса занал өрсөлдөгчөө буулгаж авчээ. Ийнхүү Каталоны супер клуб Реалаас дөрвөн онооны илүүтэй боллоо. “Эль-Класико” хэмээн нэрлэгддэг Испанийн хоёр супер багийн тулааныг цэнгэлдэхэд 98 мянган үзэгч үзсэн бол, зурагтаар дэлхий даяар 400 сая хүн үзэж сонирхжээ. 

No comments:

Post a Comment