Monday, 30 March 2015

арын нүүрт...



Таргаар хооллодог охин

Н.Мөнхжин

Английн Беконсфилд хотын дөрвөн настай охин Эмили-Ли Хайвард өдөрт 30 тараг идэж чадна. Өглөөний цайн дээр зургааг, өдөр, орой 24 тараг иддэг ажээ. Сонирхолтой нь, дөрвөн настай бяцхан охин тарагнаас өөр юу ч иддэггүй. Тэрээр гүзээлзгэнэ, бөөрөлгөнөтэй тарганд тун ч дуртай.
Ээж Наоми нь охиндоо өөр хоол, чихэр, шоколад өгөх гэж оролдсон ч ямар ч үр дүн гараагүй аж. Хүүхдийн эмч, хоолны мэргэжилтнүүд ч тус болж чадаагүй байна. Зөвхөн таргаар хооллодог охиныг үзсэн High Wycombe эмнэлгийн эмч нар “Тэр өөрийн насны ямар ч охиноос илүү эрүүл саруул байна” хэмээн дүгнэжээ. Эмили жилд хоёр мянган паундын тараг идэж байна. Одоогоор эцэг эх нь санаа зовохгүй байгаа ч сургуульд орохоос нь өмнө өөр хоолонд оруулна хэмээн найдаж байгаа ажээ.

No comments:

Post a Comment