Monday, 23 March 2015

Америкийн генерал Скейлз: Орост “Fox News”-ийг үздэг гэж бодсонгүй

Украинд туслахын тулд оросуудыг устгах хэрэгтэй хэмээн телевизээр уриалсан Америкийн чөлөөнд гарсан генерал Роберт Скейлз Орост өөрийнх нь үг сонсогдоно гэж бодоогүй хэмээн ярьжээ. “Надад Оросоос, огт танихгүй хүмүүсээс цахим шуудан ирэх болсон. Оросуудыг “Fox News” телевиз үздэг гэж бодсонгүй. Би ч одоо архи, борщний бараа харахаасаа өнгөрөв бололтой” хэмээн тэрээр хошигнон өгүүлсэн байна. Оросууд Скейлзийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь санаа зовоохгүй байна хэмээн тэрээр хэлсэн ч өдөр бүр цацраг идэвхт полонийн шинжилгээ хийлгэх болно хэмээн мэдэгджээ. Оросууд түүнийг полониор хордуулж магадгүй хэмээн айж буй бололтой.
АНУ-ын армийн коллежийн дарга асан, чөлөөнд гарсан хошууч генерал Роберт Скейлз “Fox News” телевизинй шууд эфирээр “АНУ Украины бүс нутагт нөлөөлөх ганц арга байгаа. Тэр нь ороуудыг устгаж эхлэх” хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн ажээ.

No comments:

Post a Comment