Харвард дахин тэргүүлэв
Times Higher Education (THE) байгууллагаас дэлхийн их,
дээд сургуулиудын чансааг шинэчлэн гаргалаа. 2011 оноос хойш гаргаж буй
жагсаалтыг АНУ-ын Харвардын их сургууль тасралтгүй тэргүүлсээр байна. Эхний 20
шилдэг сургуулийг танилцуулъя.
1.
Harvard University, АНУ
2.
University of Cambridge, Их Британи
3.
University of Oxford, Их Британи
4.
Massachusetts Institute of Technology, АНУ
5.
Stanford University АНУ
6.
University of California, Berkeley, АНУ
7.
Princeton University, АНУ
8. Yale
University, АНУ
9.
California Institute of Technology, АНУ
10.
Columbia University, АНУ
11.
University of Chicago, АНУ
12.
University of Tokyo, Япон
13.
University of California, Los Angeles, АНУ
14.
Imperial College London, Их Британи
15. ETH
Zurich – Swiss Federal Institute of Technology Zurich, Швейцарь
16.
University of Toronto, Канад
17.
University College London, Их Британи
18.
Johns Hopkins University, АНУ
19.
University of Michigan, АНУ
20. New
York University, АНУ
Японд “Нинжагийн зөвлөл” байгуулагдлаа
Японы эрх баригчид аялал жуулчлалыг дэмжих зорилгоор
түүхэн баатруудынхаа нэг болох нинжаг албан ёсны болголоо хэмээн ВВС мэдээлэв. Хотын
дарга, мужийн захирагч нар албаны хувцсаа орхиж, бүгд нинжа маягаар
хувцаслажээ.
Нинжа нь эсрэг талын армийг бусниулж, дайн өдөөх
зорилготой тусгайлан бэлтгэгдсэн хөлсний дайчид юм. Дайсны цэргүүдийн байрлалыг
тодорхойлж, тагнуулын мэдээлэл олж авснаар тулаанд шийдвэрлэх давуу тал олж
авдаг нинжа нар нь Японы түүхэн билэгдлийн нэг билээ. “Биднийг байнга дагалдаж,
яригддаг зүйл бол нинжа. Бид нинжагаар дамжуулж, нийгмээрээ дахин амьдарч,
амьсгалах хэрэгтэй байна.” хэмээн Японы Аялал жуулчлалын сайд Хироши Мизоата
ярилаа.
Цэргийн шинжээч оросуудыг устгахыг уриалав
Америкийн FOX News телевизийн цэргийн шинжээч, чөлөөнд
гарсан хошууч-генерал Роберт Скелз Украин дахь оросуудыг устгаж эхлэхийг
уриалжээ. Тэрээр “Lou Dobbs Tonight” шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ
мэдэгдлийг хийсэн байна. Цэргийн шинжээч Зүүн Европ руу гурван мянган америк
цэрэг илгээж буй талаар ярьж байснаа ийнхүү уриалга гаргасан аж.
“Украинд бүх зүйл шийдэгдсэн. АНУ бүс нутагт нөлөө
үзүүлж, нөхцөл байдлыг эргүүлж чадах ганц арга байгаа нь оросуудыг устгаж эхлэх.
Оросуудыг устгаад устгаад байх хэрэгтэй” хэмээн хошууч-генерал шууд
нэвтрүүлгээр ярьсан байна. АНУ Балтийн орнуудад хээрийн сургууль явуулахаар
гурван мянган цэргээ илгээж байгааг НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг
мэдэгдсэн билээ.
А.Литвиненког Оросын полонийгоор хөнөөсөн үү?
Оросын тагнуулч асан Александр Литвиненког хордуулж үхэлд
хүргэсэн полоний-210 цацраг идэвхт бодис нь зөвхөн Орост үйлдвэрлэгдсэн байх
магадлалтай хэмээн А.Литвиненкогийн үхлийн хэргийг тодруулах шүүх хурал дээр
шинжээч Норман Домби мэдэгджээ. Тэрээр полонийг Оросын Саров хотын “Авангард”
үйлдвэрт гаргаж авсан хэмээн ярьж байна. “Авангард” үйлдвэр нь полонийг
үйлдвэрлэлийн зориулалтаар гаргаж авдаг дэлхийн цорын ганц үйлдвэр ажээ.
Лондоны шүүхийн шийдвэр болон Александр Литвиненкогийн
бэлэвсэн эхнэр Маринагийн хүсэлтээр КГБ-ийн экс тагнуулчийн үхлийн хэргийг дахин
мөрдөн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгалтын гол зорилго нь Литвиненкогийн үхэлд
Оросын эрх баригчид буруутай юу гэдгийг тогтоох ажээ.
Куба, Америк шууд телефон шугамаар холбогдлоо
Куба арал сүүлийн 15 жилд анх удаа АНУ-тай шууд телефон
шугамаар холбогдлоо. Шууд шугамыг эхлээд зөвхөн телефон ярианд ашиглана хэмээн
Кубын төрийн мэдлийн харилцаа холбооны ETECSA компаниас мэдэгдлээ. Мөдхөн хоёр
улсын хооронд илүү хурдтай интернэтийн сүлжээ ашиглалтад орно хэмээн Вашингтон хэлж
байна. Өнөөдрийг хүртэл Кубаас АНУ руу телефон утсаар ярихад гуравдагч орноор
дамжиж ихээхэн үнэтэй тусдаг байжээ. Хоёр улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард
дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гаргаснаас хойш хийж буй анхны тохиролцоо
нь энэ юм. Шууд телефон шугамаар холбогдсоноор Америкт амьдардаг хоёр сая гаруй
куба иргэн Куба дахь садан төрөлтэйгээ холбогдоход амар болж байна.


No comments:
Post a Comment