Бразилчуудыг “Бүсээ чангалах”-ыг уриалав
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф ард иргэддээ хандаж “Бүсээ
чангалах”-ыг уриалжээ. Улс орны санхүүгийн салбарыг сэргээн босгохын тулд эдийн
засгийн харгис хатуу бодлого явуулах болсон тул ийм санал тавьжээ. “Эдийн
засгаа тогтворжуулах үйл явц хэдий ч хугацаагаар үргэлжилж магадгүй” хэмээн
Д.Русеф Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр мэдэгдэл хийхдээ онцолжээ. Эдийн
засгийн хатуу бодлогын эхний нааштай үр дүн оны эцсээр гарна хэмээн Ерөнхийлөгч
хэлэв. Дилма Русефийн Засгийн газар хүн бүрт боловсролыг хүртээмжтэй болгож, нийгмийн
халамж хөтөлбөрт хохирол учруулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангах зорилго
тавьжээ.
Цуврал хүчирхийлэгчид 525 жилийн ял оноов
Өмнөд Африкийн дээд шүүх 40 настай Лоуренс Мабундуд 525
жил шоронд хорих ял оноожээ. Түүнийг 21 хүчирхийлэл, 13 дээрмийн хэрэгт
буруутгасан байна. Хүчирхийлэгч-таксичин хэмээх хочтой Мабунду эмэгтэйчүүдийг
гэрт нь үнэгүй хүргэж өгнө хэмээн суулгаж явдаг байжээ. Гэвч тэрээр
эмэгтэйчүүдийг хээр аваачиж хутгаар сүрдүүлэн хүчирхийлдэг байсан юм. 2009
оноос хойш ийм гэмт хэрэг үйлдэж байсан Мабундуг 2013 онд илрүүлэн баривчилжээ.
ДНК-ийн шинжилгээний тусламжтайгаар түүний олон гэмт хэргийг илрүүлсэн байна. Мабунду
шүүхийн шийдвэрийг давж заалдана хэмээн мэдэгджээ.
Хоёр сарын дотор хоёр сая шувуу агнажээ
2014 оны ес, аравдугаар сард Кипрт нүүдэллэж ирсэн хоёр
сая орчим шувууг агнажээ хэмээн France-Presse агентлаг мэдээлэв. Кидр арал дээр
шувууны мах тансаг зоогт ордог тул зоогийн газрууд нэг шувууг 80 еврогоор
худалдаж авдаг байна. Экологчдын хэлж буйгаар, дууч хөөндэй, хар толгойт явлаг
борлуулалт сайтай байдаг аж. Арлын иргэд тор, мөн мөчир дээр наадыг цавуу шиг
бодисын тусламжтайгаар шувууг их хэмжээгээр барьдаг байна. Өнгөрсөн онд хууль
бус ангуучид 15 сая еврогийн шувуу агнаж борлуулжээ.
Австрали залуус “Исламын улс”-ын эгнээнд нэгдэх гэж
байжээ
Австралийн өсвөр насны хоёр залуу Ойрхи Дорнод руу нисэх
гэж байгаад Сиднейн нисэх буудал дээр саатуулагджээ. Эрх баригчдын үзэж буйгаар
тэд “Исламын улс”- бүлгийн эгнээнд нэгдэх гэж байсан аж. Цагаачлалын албанаас мэдэгдэж
буйгаар 16, 17 настай хоёр залууг гаалийн хяналтаар орох үеэр баривчилсан
байна. Залуус лалын хэд хэдэн сайтад үндсэрхэг үзэл санааг дэмждэг болсныг
тагнуулын алба олж мэдсэн аж. Одоогоор Австралийн 90 орчим иргэн Ирак, Сирид
лалуудыг эгнээнд тулалдаж байгаа юм.
Нохой хорт хавдрыг илрүүлж байна

No comments:
Post a Comment